Зохиож мэдэхгүй байна

Feb 02

Test

Posted in ariunaa           1 Comment »

test

Jan 31

Өглөө босоод цагаа хартал 09:09. Юунд ч сатааралгүй ажлаа хийн сууж байгаад, компьютерийнхээ дэлгэцийн доод хэсэг рүү санаандгүй харахад цаг 11:11. Супермаркет дотор явж байх зуураа хэн нэг чухал хүнтэй утсаар ярьж дөнгөж дуусахад, утсан дээр чинь та хоёрын ярьсан нийт хугацаа 10 минут 10 секундыг заана. Гайхширч гүйцээд, дэргэдээ байсан жигнэмэгний үнийг харахад 1010 төгрөг гэнэ.
Ижил тоотой цаг таныг “дагадаг” уу?

Танд ийм зүйл тохиолдож байсан уу? Ижил тоотой цаг харах нь тийм ч ховор тохиолдол байхаа больжээ. Учир шалтгааныг нь тайлбарлах боломжгүй энэ үзэгдэл зарим хүнийг айдаст автуулж орхидог бол, зарим нь хүсэл биелэх мөч ойртож буйн шинж хэмээн туйлын их баярладаг. Сүүлийн үед Гоолингоогийн бүсгүйчүүдээс ижил тоотой цагийн талаар асуулт ирсээр байгааг харгалзан үзээд, бид нэгэн уншигчийн илгээсэн мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Яг ийм үзэгдлийн талаар судлагч, нумерологочид ижил тоотой цаг нь биднийг хамгаалагч сахиусан тэнгэрүүдийн өөрсдийгөө мэдэгдүүлэх гэсэн оролдлого, хэлэх гэсэн үгний дохио хэмээн үздэг аж. Аль цагийг хамгийн их харж буйгаар нь тэнгэрийн элч нарын бидэнд өгч буй сануулгыг мэдэж болдог бололтой.

01.01 та аз жаргалтай байна.
01.10 яг одоо чин сэтгэлээсээ инээмсэглэ.
02.02 тэр таньд хайртай.
02.20 шохоорхол хүлээж байна.
03.03 танд амралт хэрэгтэй байна.
03.30 та түүнд итгэ.
04.04 дурлана.
04.40 хэрэггүй зүйлээр бүү оролдохыг сануулсан дохио.
05.05 танд сайхан зүйл тохиолдоно.
06.06 таны тусламж, эсвэл та өөрөө хэн нэгэнд хэрэгтэй байна.
07.07 өнөөдөр сайхан өдөр болно.
08.08 таныг уулзалт хүлээж байна.
09.09 та азтай байна.
10.10 түүнд зүгээр л итгэсэн нь дээр.
11.11 та маш үзэсгэлэн гоо хүн юм.
12.12 үнсэлтийг зөгнөсөн тоо.
12.21 яг одоо шүлэг уншаад үз дээ.
13.13 тэр таны тухай бодож байна.
13.31 мөрөөдөл тань биелнэ.
14.14 ухаалаг байхыг сануулсан дохио.
14.41 яг одоо хүслээ шивнэ.
15.15 та хоёр бие биедээ дурлана.
15.51 тэр таньд хайртай.
16.16 хүртээлгүй зүйлд зовнихоо болиод март.
17.17 инээмсэглэ.
18.18 юуг ч битгий төлөвлө.
19.19 тэр таниас урваж болзошгүй.
20.20 өмнөх явдал давтагдана.
20.02 түүнд сэтгэлээ илчил. Амжилттай болно.
21.21 тэр таныг тун ихээр сонирхож байна.
21.12 тэр таньд сэтгэлтэй болжээ.
22.22 энэ сард та романтик болзоонд уригдана.
23.23 та өөр хүнд дурлана.
23.32 түүнтэй ярилцаад үз.
00.00 тэр таныг хайрлаж байна.
24.42 та хоёр бие биенийхээ тухай зэрэг бодож байна.

Ижил тоотой цагийн талаарх үүнээс өөр таамаглалууд ч бас бий. Зарим хүн үүнийг бүх зүйл жам ёсныхоо дагуу, зөв голдрилоор явж байгаагийн шинж хэмээн үздэг. Зарим нь заяаны ханьтай ч холбож тайлбарлах гэж оролддог. Ийм цаг зөвхөн тэнгэрээс тусгай даалгавар авч мэндэлсэн хүмүүст л үзэгддэг гэх нь ч бий. Хорвоо ертөнц гайхамшигаар дүүрэн учир алийг нь ч үнэн, худал хэмээн шүүх боломжгүй аж.

Jan 31

Хүн ер нь дэлхийн татах хуультай
Хүч сорилцож хөл дээрээ босдог юм.
Уул өөд авирч огторгуйд нисдэг юм.
Унахдаа нөгөө л газартаа унадаг юм.

Газарт унаад зогсохгүй, газар доор
Гарцаагүй ноёлох таталтын хуулиар
Эцсийн эцэст нойрсдог юм алаг үр минь
Эцгийн зүрхний алтан соронзон минь.

Төвөөс зугтах хүч болж аав чинь
Төмөр тор уруу солир шиг орсон юм сан.
Зүггүй цаг дуусч үр чамдаа татагдан
Зүрхний минь үлдэц хэлбэлзэнхэн байна.

Өдийд миний охин том болоо биз ээ
Өнгөрснийг шоглосон юм шиг, ирээдүйг зөгнөсөн юм шиг
Өөр хүн ойлгохын эрхгүй зургуудын
Өнгийн харандаагаар эрээлж суугаа биз ээ.

Аавынхаа шүлэг бичдэг хэлийг
Айхтар сураа биз дээ … Ээжтэйгээ
Ач тач ярьж байгаа биз. Сайн сураарай
Алдаагүй цэвэрхэн бичдэг болоорой.

Харагдсан бүхнээ багшаасаа асууж
Харагдаагүй, бодогдсон бүхнээ ээжээсээ асууж бай !
Харин охин минь “Аав яасан бэ ?” гэж
Хаанахын хэнээс ч битгий асуугаарай.

Энэнийг хэн ч чамд хэлж өгөхгүй
Ээж чинь ч үнэн хэлэхгүй, бүү асуу
Эцсийн эцэст цаг хугацаа чамд бүхнийг хэлнэ.
Энэ дэлхий дахин хэлж өгөх болно.

Магадгүй чи балчир хүүхдийн ухаанаар
Маргааш ч юм уу, өнөө шөнө ч юм уу
Аавыгаа ирээсэй гэж боддог байлгүй
Аугаа сайхан эр бий гэж санадаг байлгүй

Олимпийн чөлөөт бөхийн аварга шиг
Омголон тэнхлүүн, өндөр, зузаан
Онц гоё хувцастай, бас сайд шиг
Одон тэмдэгтэй, гялалзсан машинтай

Гэрэл цацарсан тийм лут аав
Гэрийн чинь үүдэнд сүндэрлэн зогсож
Олон түмнийг шавуулж чанга дуугаар
Охин минь хэмээн дуудна хэмээн бодно болов уу ?

Эвий гэж дээ охин минь зөв өө
Эцэг нь охиндоо хүн хүндээ
Энхрий сайхан харагдах ёстой
Энэ бол гэвч номын үг шүү.

Одоо би охиныхоо санаагаар
Очжээ гэж бодъё. Yүдэн дээр чинь
Чөлөөт бөхийн аварга шиг биш
Чөтгөр шиг амьтан зогсож байх вий.

Зүрхийг нь ухаад авчихсан юм шиг
Зүүн тал нь хоосон … цээж нь хазгай
Зүдрүү туранхай, нөмгөн нүцгэн
Зүс нь хувхай цагаан хүн харагдах вий.

Хатаасан шарил шиг энэ хүнийг
Хараад чи айна аргагүй зугтана
Хаалган цаана орж ээжээ дуудна
Ээж чинь ч айна. Гэр чинь ч айна.

Хойд урд өрөөний чинь айлын аавууд
Хорины дарга цэцэрлэгийн чинь багш
Шилэн тэрэгтэй том дарга ч айна.
Шинэ аав чинь бүр ч их айна.

Айхын эрхэнд чи уйлан хайлан
Аав биш яв гээж хашхирах байх
Аргагүй шүү дээ, гэвч харыг цагаанаар
Ариун цагааныг хараар нууж болдоггүй юм.

Нэгэн цагт энэ муухай хүн
Нэрийг чинь чамд өгсөн юм
Бичгийн ширээнээ эзэн нь явах цагт
Биеийг чинь чамд хайрласан юм шүү.

Төрөх газрын цонхоор анх чиний
Төө хүрэхгүй улаахан нүүрийг хараад
Сансарт аялсан Гагариныг харсанаас илүү
Сандарч баяссан хүн бол би билээ.

Хатуу ааштай үйлчлэгч авгайг уярааж
Халуун савтай цай барин хоргоож
Арван өдөр – шөнө төрөхийн үүдэнд
Аргамжаатай байсан хүн бол би билээ.

Гарах өдөр нь өлгийтэй чамайг
Ганган сайхан ээжтэй чинь хоёуланг
Энэ дэлхийн гурван миллиард хүнээс
Эцэг нь гэж үнссэн нь би билээ.

Өлгийг чинь түшиж даавууг чинь хуурайлж
Өглөө эртийн жавраар сүүнд зогсож
Мөлхөх цагт чинь өвөр дээрээ дэвхцүүлж
Мөн ч олон өмдөө нэвтлүүлсэн юм сан …

Ор түшээд хөлд орж байхад чинь
Орхиод аав чинь явсан юм сан
Охиныхоо амаар хэлсэн нэг ч үгийг
Одоо болтол сонсоогүй л явна даа.

Тохойн чинээ бие нь хэрхэн өсөж
Том болсны нь үзээгүй л явна даа.
Хэнийг дуурайж, юу юу сурч
Хэт нь яахыг хараагүй л явна даа.

Гэвч өвлийн энэ шөнө дөлөөр
Гэрэл гэгээ болж алс газраас
Даарсан зүрхийг минь ээх охин буй гэж
Дандаан бодож сэтгэл бүлээсдэг юм.

Бүлээсгээд зогсохгүй халуусгаж
Бүр сэтгэлийн минь ганг тайлах
Бүсгүй үр нэгэн ширхгийг би
Бүх дэлхийн нэрийн өмнөөс хүснэ ээ.

Дамжиггүй чи өснө охин минь
Даарсан ч өснө, халууцсан ч өснө.
Хаврын ногоог гишгэлсэн ч ургадаг юм.
Хагасыг нь тас татсан ч ургадаг юм.

Хайлаас шиг муу аав чинь эзгүй ч
Хангай шиг сайхан ээж чинь байхад
Миний охин юугаар дутах вэ
Хүний охины л жишээ өснө.

Ээж чинь чамд юм бүгдийг өгнө.
Эмэгтэй хүний гоо сайхныг өөрөө
Эзэмшсэнийхээ хэрээр чамд өгнө.
Эрдмийг л харин өгч чадахгүй байх.

Би ч гэсэн ээж чинь ч гэсэн чамд
Биеийг чинь өгөхөөс ухааныг өгөхгүй
Өгөх дургүй дээ өгөхгүй байгаа юм биш
Өөрчлөн хөгжихийн хуулийг хүндэлнэм.

Орчлонг сүүдэр талаас нь хардаг
Одооны миний нүдээр чи
Аугаа их хорин нэгдүгээр зууныг
Аав шигээ танхай харж болохгүй.

Эсэргэн их хорин нэгдүгээр зуунд
Ээж шигээ зүгээр сууж болохгүй
Эрдмийг тэгэхдээ сурна уу, байна уу
Энэ бол чиний хэрэг охин минь.

Оюун эрдмийг зэрэмдэглэж сурснаас
Огт сураагүй нь дээр байдаг юм.
Муу жолооч тэрэгтэйгээ цуг
Мухар ганга уруу онхолддог юм.

Онхолдохдоо бас хамт явсан
Олон хүнийг сүйд хийдэг юм.
Оюун эрдэм түүнтэй адилхан
Огт сураагүй бол харин аюулгүй

Эх орон ард түмэн хоёртоо чи
Эрдэмтэй ч зүтгэнэ, эрдэмгүй ч зүтгэнэ.
Эгэл олноосоо юуг бүтээнэ түүнийг
Энд тэндээс нь дэмжилцэх ёстой.

Халуунаас тасарсан үрийн хувьд
Хайрт охин чамаасаа би
Хүн төрөлхтний нэрийн өмнөөс
Хүсэх зүйл нэг байна. Сонсоно уу ?

Yүрд чи хүүхэд хэвээрээ
Yсэндээ туузтай, амандаа чихэртэй
Yсэрч цовхорч явахгүй ээ. Мөдхөн
Yйл явдалд оролцох нас чинь болно.

Аав ээжийнхээ залуу насыг
Ахин чи шинээр давтана
Арай гэрэлтэй, арай уужим
Алтанхан өдрүүд чамд ногдоно.

Над шиг зураач бол гэхгүй
Найз нар шиг минь шүлэгч бай гэхгүй
Дамдимаа шиг барималч бол гэхгүй
Дашдулам шиг хөгжимч бай гэхгүй.

Ер нь тэгээд охин танхил бие чинь
Ертөнцийн хүний олон нарийн эрдмээс
Алины нь ч сурахгүй өнгөрч болно оо
Аав чинь үүнд буруу өгөхгүй. Харин

Сайн шүлэгчийн охины хувиар чи
Сайнаас сайн уншигч байх хэрэгтэй.
Ойлгуулдаг зохиолчоос гадна
Ойлгодог уншигч байх хэрэгтэй юм шүү.

Зураач хүний үр садын хувиар чи
Зураг таньдаг нүдтэй байх хэрэгтэй
Хүслийг нь ойлгож чанарыг нь танилгүйгээр
Хүний бүтээлийг хүн дүгнэж чадахгүй ээ.

Яаж ч чи гоёж гангаллаа гэсэн
Яс угсаагаа далдартал гоёод хэрэггүй
Ямар ч ном олон хэл сурлаа гэвч
Яруу сайхан Монгол хэлээ мартаж болохгүй !

Энэ хэлээр аав чинь
Эхнийхээ шүлгийг хэлхсэн юм.
Энэ л хэлээр аав чинь
Эцсийнхээ шүлгийг хэлхэх болно.

Энэ хэлээр дуулж, энэ хэлээр уйлж
Энэ хэлээр онож, энэ хэлээр алдаж
Эцэг чинь өөрийнхөө хөшөөг өөрөө
Эл Монгол хэлээр босгосон юм шүү !

Азийн цээжин дээр Монгол гэдэг
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн
Тал шиг сэтгэлтэй уул шиг хүмүүсийн
Тасархай нь гэдгээ мартаж болохгүй !

Амаржих газрын хаалганы завсраар
Амрыг нь асууж ээжийг чинь уяраасан
Анхны бүүвэйг манцуй дээр чинь
Аялан дуулсан энэ хэлийг чи

Гарцаагүй сайн сурах ёстой.
Гажиг бүхэнтэй нь тэмцэх ёстой.
Ганцхан чамаас үүнийг хүснэ.
Газар доороос ч гэсэн хүссээр байх болно !

Шүлэг: Р. Чойном

Jan 31

“Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам”  өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Энэ журмын тухайд дотоодын  элсэлтийн ерөнхий шалгалтад 600 ба түүнээс дээш оноо авсан шинэ элсэгчид, голч нь 2,8 ба түүнээс дээш дүнтэй суралцагчид, хагас өнчин болон малчин өрхийн суралцагчид, өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагчид, гэрээт цэргийн албыг хоёр жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид тус тус зээл олгохоор боллоо. Сонгон шалгаруулах журмын дагуу гадаадын их дээд сургуульд элссэн суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг бакалаврт хоёр жил, магистрантурт хоёр жил, докторантад гурван жил  хүртэлх хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалан олгох юм байна. Суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг нэг удаа олгож байхаар  тогтсон байна.

Jan 31

sdf

Posted in test           No Comments »

test

Read the rest of this entry »

Jan 31

Өнөөдрийн ханш: 1 ам.доллар= 1379 төгрөг буюу 1 юань=216 төгрөг

1 ам.доллар= 1150 төгрөг буюу 1 юань=180 төгрөг

“ Үндэсний мөнгөн тэмдэгт – төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино “ гэж Монгол Банк үндсэн зорилтодоо тусгажээ. Энэ зорилтондоо монгол банкныхан хүрч чадаж байгаа бил үү ? Өнгөрч буй сард монгол төгрөгийн ам .доллартай харьцах ханшны хэлбэлзэл хэрхэн савалсныг бид харлаа. Ханшны тогтворгүй байдал нь эдийн засагт болон иргэдийн хэтэвчинд ямар их нөлөө үзүүлж байгааг энэ хэдэн хоногуудад ард иргэд , монгол банк , засгийн газар , их хурлынхан мэдэрч, ойлгох шиг болсон .

Түүхэндээ байгаагүй гадаад валютын нөөцтэй болсон гэж сайрхах монгол банкныхан жилийн жилд валютын ханшны хэлбэлзэл , эрэлт үүсдэг улирлын чанартай энэ үеийг мэдэрэхгүй байсан гэвэл худал болох биз. Монгол банкны гадаад валютын нөөц жилээс жилд арвижаж байгаа боловч алдагдал нь жилээс жилд мөн адил өсөж байна. Өнгөрөгч оны 8 сараас хойш монгол төгрөг бараг 20 орчим хувь суларчихаад байдаг. Ингэж хэдхэн сард үндэсний мөнгөн тэмдэгт суларч , хэлбэлзээд байх юм бол улс орны эдийн засагч гэсэн савалгаатай байсаар байх болно. Ер нь төгрөг ам. доллар болон бусад валюттай харьцах ханшны харьцаа хэд орчим байвал импортлогч , экспортлогчид , үйлдвэрлэгчдэд болон хэрэглэгч бидэнд хэрэгтэй бол . Энэ харьцааг монгол банкныхан тооцож гаргасан байдаг болов уу ?

Зүй зохистой тэр харьцааг олж чадвал валютын ханшны эрсдэлийг зөв тооцож чадна. Энэ нь хувь хүн , аж ахуйн нэгж , улс орны эдийн засагт чухал байх болно. Үндэсний мөнгөн тэмдэгт хэт чангарвал эдийн засагт ихээхэн хор хохиролтой байдгийг Японы эдийн засгийн байдал харуулж байгаа. Тийм учраас зүй зохистой тэр харьцааг олох нь чухал. Энэ харьцааг олохын тулд Үндэсний Хөгжил ,Шинэтгэлийн хороо , Монгол банк , Сангийн яам болон мэрэгжлийн эрдэмтэн , судлаач нар анхааралаа хандуулах цаг болжээ. Мэдээж энэ нүсэр судалгаа болно. Гэвч энэ судалгаа бидэнд нэн шаардлагатай болж байгааг цаг үеийн үйл явц харуулж байна.

Jan 31

 Густав Климт-“Үнсэлт” Та энэ зургийг хараад юу мэдэрч байна вэ? Энэ бол дэлхийн хамгийн үнэтэй уран зургуудын нэг, Густав Климтийг алдарт хүргэсэн гоц бүтээл юм. Хальтхан харвал зүгээр нэг хамтдаа хэвтэж буй залуу хос шиг харагдаж болох ч, сайн ажиглавал энэ зураг таны нүдний өмнө “амилах” болно. Шунал тачаал, энхрийлэл, хоёр биений тэмүүллийг хүчтэй гаргасан зураг учраас тэр. Төгсгөлгүй, нээлттэй орхигдсон дугуйнуудаар бүсгүйн биеийг, харин дөрвөлжин, тэгш өнцөгт дүрсүүдээр эрэгтэйн биеийг дүүргэсэн нь таны бодлоор ямар утга санааг илэрхийлж байна вэ?
Jan 18

Шинэ өглөөг хэрхэн угтсанаас таны тэр өдрийн өнгө шалтгаална

 

 

Өглөө сэрээд эхний цагаа хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлснээс шалтгаалж тэр өдрийн өнгө мөн адил тийм байдаг. Ингээд ирж буй шинэ өдрийг сэтгэл хангалуун өнгөрүүлэхэд тань туслах үүднээс дараах бяцхан зөвлөмжийг хүргэе.

Унтахынхаа өмнө:
- Таагүй зүйл сонсох ба болж бүтэхгүй байгаа зүйлийнхээ талаар бодохоос татгалзах хэрэгтэй.
- Гунигтай, сэтгэл зовоосон мэдээ мэдээлэл хийгээд аймшгийн кино үзэхгүй байх

- Төгөлдөр хуурийн ая болон сонгодог хөгжим сонсох
- Аль болох хөгжилтэй, сэтгэл догдлуулсан зүйлийн талаар бодож байх хэрэгтэй.

- Өглөө сэрээд нүдээ нээгээд хурц тод өнгийн зүйлийг олж харах хэрэгтэй. Учир нь эрч хүчийг өгдөг
- Заримдаа хүн хэт халуун орчинд унтсанаасаа болоод өглөө босоход толгой хөндүүрлэдэг шүү дээ. Иймд орой унтахаасаа өмнө унталгын өрөөндөө цэвэр агаар оруулах аль эсвэл нойтон цэвэрлэгээ хийж унтахад зүгээр байдаг.

- Орныхоо урд талд шинэхэн цэцэг тавьж унтаж байх. Учир нь өглөө босоод гоёмсог цэцгийг харсан ямар ч хүний сэтгэл санаа өөдрөг байж, эрч хүчээр цэнэглэгддэг.
- Өглөө хийсэн дасгал хүний биед сайнаар нөлөөлөөд зогсохгүй өөртөө итгэлтэй байдал, эрч хүч, урам зориг, тэсвэр тэвчээрийг өгдөг.

- Мөн өглөө босоод нэг аяга буцалсан хүйтэн ус ууж байгаарай. Учир нь хүний бие организмыг сэрээж, сэргэлэн цовоо болгодог.
- Өглөөний цайгаа цонхны хажууд нарны тусгал газар уух. Ингэснээрээ та нарнаас илч дулааныг авч алдагдсан биеийн эрчим хүчээ нөхөж авах болно.

- Эцэст нь зөвлөж хэлэхэд яг босох цагтаа сэрүүлгээ тавьж байгаарай. Учир нь хэт эрт сэрүүлэг тавьснаас нойр дутуу амрах явдал үүсэж болох талтай байдаг.

Jan 10

Шаналсан сэтгэлд минь горьдлого төрүүлэхээ боль
Шатсан зүрхрүү минь ус цацахаа боль
Шархалсан амьдралыг минь уландаа гишгэхээ боль
Шаардсан үгсээр намайг доромжилхоо боль
…Чамайг би аль хэдийн мартчихсан
Чалчиж суух зав гаргаж чадахгүй нь
Чангаас чанга чамд хэлчихий сонсож бай
Чи надаас зайлаад өгөөч гуйя
Өнгөрсөн амьдралд чи надад юу өгсийн бэ
Өр зүрх рүү минь өшигчихөөс өөр юу хийсийн бэ
Өвдсөн сэтгэлийн халуундаа тарчилж байхад
Өрөвдөөд надруу нэг харцан бол өөр байх байсын
Олон жилийн дараа над дээр хүрч ирчихээд
Ойлгооч уучлаарай гэдэг үгээр хуурчихна гэж санаа юу
Олсон энэ амьдралынхаа туршлаганд тулгуурлаад
Охин чамд үгүй гээд хэлчихье
Тэр үдшийг санаж байна уу гэнүү чи
Тэнэг биш бол тэр үдшийг дурсах хэрэггүй
Тэртээ тэргүй тэр үдэш мартагдчихсан
Тэрийг саналаа гээд ч миний зүрх уярахгүй
Хайртай байснаа бодооч гэнүү чи
Хаяад явсан өдрүүд чинь л бодогдоод байна
Харалган байсан нүдийг минь нээж өгсөн
Хоёр нүүртэй хогийн амьтан чамд баярлалаа

Jan 10

Чамаас илүүтэй нь учраад жаргалтай байхыг минь хараарай
Чангаас чанга тэврүүлээд үнсүүлж зогсохыг минь үзээрэй
Намуун эгэл шөнөөр болзоонд очсоныг минь дуулаарай
Надаас сайхныг нь чи дахин олж харахгүй ээ
Уулын согоо шиг тэр чинь үзэсгэлэнтэй байлаа ч
Уяхан ариун сэтгэлтэй минь ижилсэж лав чадахгүйдээ
Энэ орчлонгоос олсон дагина гэж бодож байна уу түүнийгээ
Эндүүрч байна даа тэр чинь намайг яаж дуурайх юм бэ
Танхилхан сэтгэлээ чамд өгсөн миний тэнэгийнх
Танил минь болоод надаас холдсон чи бүр ч тэнэг