5-н жилийн дараа.

Төгөлдөрийн сэтгэлийг уншсан юм шиг Соёлоо өрөөнийхөө гэрлийг асаалгүйгээр цонхондоо духаараа наалдаад гарч яваа Төгөлдөрийг харсаар зогсов. Төөгөө эргэн эргэн харж удаан гэгч нь алхалсаар шөнийн харанхуйд уусан алга болох нь тэр. Түрүүхэн үнсүүлсэн хацар нь халуу оргих мэт санагдсанд Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглээд дуу аялан ороо засч эхэллээ. Хэдийгээр шөнө дунд ч гэлээ ТВгээ асаагаад дэрээ налан тухаллаа. Ханболдын эзгүйд нойр нь өөрийн эрхгүй хулжиж орхидог болохоор нойроо хүртэл суваг солин хэвтдэг заншилтай болохоо шахжээ. Анхаарал нь тэртээ тэргүй харанхуйд алхлан яваа Төөгөөгийн зүг шилжин оджээ. Тэр маань одоо бараг л харих гэж яваа даа, гэрт нь ороход бяцхан охин эхнэр 2 нь хүлээж байгаа, сайхан л амьдарч байгаа юм байна даа хэмээн бодсон ч урдынх шигээ Уянгад атаархах сэтгэл төрсөнгүй ээ, тэгсэн ч гэлээ ганцаардлын хөнгөн гуниг түүнийг нөмрөн ирэхийг мэдэрчээ.
Маргааш Ханболд ирнэ, хэдийгээр гадуур дотуур явах нь их боловч Соёлоо түүнд нэгэнт итгэдэг тул гадуур явахад нь төдий л татгалздаггүй билээ. Харин тэгэхдээ Ханболд ирнэ гэсэн өдрөөсөө хоцорч ирж байсан удаагүй ээ.

 

 

 

 

 



Leave a Reply