ЭЭЖДЭЭ

Зөөлхөн цагаан хорвоод зүдэрч байж хүүгээ хүн болгосон миний ээжээ

Нарны хооронд нуруугаа бөгтийж,хуруугаа мойтол үйл үртэс,үнс  ус авч,гарч орж,гайхаж эргэлзэж

Нартад хоромхон зуур,үзэх төдийхөн наслахдаа насаа надад өгч,намбаа хадгалж хүүдээ шингэсэн ижий минь ээ

Цаг цагийн эрхэнд элэгдэхдээ намайг хурцалж уйлж ирээд уйлуулж буцсан

Цагаан хирнээ мэнгэт алаг орчлонд тунгаамал цэнхэр аялгуу болж ,уянгалж уйлуулсан,санахад ойрхон сайхан ижий минь ээ

Үхлийн дансанд эрлэг бүртгэхээр маргаж,

Үйл заяаны дэнс хаашаа ч эргэхээр байхад

Үг ээ ч хэлж чадахгүй зовж байсан…нулимстай инээмсэглэл…

Үр минь хүү минь чагнасан сан бол миний уйлах дуу ээжийн зүрхэнд эгшиглэсэн

Хазаарын амгайн дуу чагнаж нойргүй хононсон

Хонохын хооронд санадаг,зовдог,хардаг,харуулддаг

Олноос хүүгээ дандаа л “илүү” санадаг

Санахад нь санаснаас нь хэтрэхгүйдээ би зовдог

Салж явахдаа “үхчих вий “ гэж айдаг

Орчлон дундуур туулж одсон ижий минь над дундуур туулж

Он цагийн хэмнэл дундуур цаг мөчийг хэлхэнэ

Хэлхээ мянган амь амьдрал дунд үр чинь хүн болж,ээж болж

Хэлээгүй орхисон хэцүү замаар тань мацаж

Бүүвэйн дуу үдшээр аялж,аялахдаа уйлж,ухаарч,эмзэглэж

Бүхий л орчлонг тань шигээ өргөж асарч түшиж тулж явна

Хорвоо гэдэг хүйн холбоо,үрийн холбоо

Ээж бид хоёроор эгнэсэн эгэл жинхэнэ битүү хатуу –ХОЛБОО



Leave a Reply